Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Дуудлага худалдаа энэ сарын 10-ны өдрөөс хоёрдугаар сарын 09-ний өдрийн хооронд болно.
Иргэд https://auction.transdep.mn/ энд дарж бүртгүүлж, дэнчингийн 50 мянган төгрөг төлж тус дуудлага худалдаанд оролцох боломжтой. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажана гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.