НӨАТ-ын 4-р улирлын буцаан олголтыг энэ сард олгоно

Иргэн, албан байгууллагууд 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа.

Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог.