Өнөөдөр намын бүлгүүд хуралдана

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2021.12.31-ний өдөр хуралдаж, УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсгийн тод дарааллыг батлав. 

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

09.00 Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00 Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан