М.АНХЦЭЦЭГ МОНГОЛ УЛСААС ОЛИМПИЙН ТӨРЛИЙН СПОРТООР ДЭЛХИЙН  АВАРГА БОЛСОН 11 ДЭХ ТАМИРЧИН БОЛЛОО

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -87 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцомоор 109 кг өргөж мөнгө, түлхэлттэй өргөлтөөр 141 кг өргөж мөнгө, нийлбэр дүнгээр 250кг -аар Алтан медаль хүртэн ДЭЛХИЙН АВАРГА боллоо. 

Ингэснээр тэрбээр Монгол Улсаас олимпын төрлийн спортоор дэлхийн аварга болсон 11 дэх тамирчин болж байна. Өмнө нь Я.Дэмбэрэл /Байт харваа/, З.Ойдов, Х.Баянмөнх, Д.Мөнхбаяр /буудлага/, С.Батцэцэг /Чөлөөт бөх/, Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа /Жүдо/, П.Сэрдамба /Бокс/ нар алтан медаль хүртэж байлаа.