Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан тасалгаа болон гэрт АТГ-ынхан өчигдөр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг Эрүүгийн хуулийн 22.12 дахь хэсэг, “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэгвэл МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын албан өрөө, гэрт нь АТГ-ын мөрдөгчид мөн л нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Түүнчлэн хууль хяналтынхан өчигдөр орой МҮЭХ-ны байран дахь тэдний албан өрөөнд нэгжлэг хийх үеэрээ багагүй хэмжээний ам.доллар хураасан гэх гэх мэдээлэл байна.