Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, 
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай, 
  • Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хийх юм.