ЭМЯ: Хоногт 286 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 286 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • Улаанбаатар хотод 149
  • Орон нутагт 137тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны  2 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.955 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3.626 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7.076 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1.385
  • Хүндэвтэр-1.740
  • Хүнд-430
  • Маш хүнд-71 хүн байна.