ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.

Мөн сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын улирлын амралтын талаар мэдээлэл хийсэн. Бид дахин эрсдэлийн үнэлгээ хийхээр болсон.

Энэ сарын 18-наас сурагчдын амралт эхэлнэ. 12 хүртэл танхимаар, үлдсэн хугацаанд цахимаар хийгээд хичээлээ амраая гэдэг чиглэл барьж байна. Амралтыг наашлуулахгүй, цагтаа эхэлнэ. Гэхдээ тодорхой эрсдлүүд байна. Томууны дэгдэлт, өвчлөл өдөр ирэх тусам ихэсч байна. Гуравдугаар тунд иргэдийг хамруулах шаардлага байна. Омикрон мутац дэгдэх аюул бий.
Их, дээд сургуулиуд арванхоёрдугаар сарын 10 хүртэл оюутнуудыг гуравдугаар тунд хамруулах ажлыг анхаарч ажиллана. Иймд арванхоёрдугаар сарын 10-наас хойших шалгалтыг цахимаар. Танхимаар авах шалгалтыг хоёрдугаар сараас хойш зохион байгуулахаар боллоо.

Цэцэрлэг арванхоёрдугаар сарын 10-наас хойш цагаан сар хүртэл түр танхимын бус сургалт хийж магадгүй байна ” гэлээ.