Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэн өчигдөр ажлын цаг дуусахтай зэрэгцээд Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн захирлаар томилогдсон гэх мэдээлэл олны анхаарлыг татав.
Учир нь Х.Хэрлэнг Ерөнхийлөгч Х.Хүрэлсүхийн "халаас"-ны хүн гэдэг бөгөөд иймдээ ч түүнийг тус нийгмлэгийн дарга болж болзошгүй хэмээн ярьцгааж байхад арай ч үгүй байх гэцгээж байсан. Тэгвэл энэ биеллээ олж Еөнхийлөгч У.Хүрэлсүхийг тун удахгүй ОХУ-д айлчлахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд түүнийг томиллоо.
Иймээс хийсэн ажлаараа гэхээсээ илүүтэй нутаг нугийнхаа ахын хүчээр албан тушаалын шатыг амжилттай өгсөж яваа Х.Хэрлэн гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна.
Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ”Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн дэд дарга, ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, АМГТГ-ын дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
Товч намтар:
- 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
- 1985-1991 онд Политехникийн дээд сургууль
- 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч
- 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ
Ажилласан жилийн туршлага:
- 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
- 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
- 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
- 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал
- 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
- 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.
- 2017 хоны арванхоёрдугаар сарын 6-нд АМГТГ-ын даргаар томилогдсон.