Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон. Тэгэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэх тов гарчээ.
Хэргийг сануулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.