“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2021” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

ХБХХЕГ-ын “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн оюутан, багш, эрдэмтэн, судлаачид нийт 80 гаруй илтгэл ирүүлсэн юм. Шилдэг 8 илтгэлийг шүүгчдийн бүрэлдэхүүн нээлттэй хэлэлцэж, 4 байрыг шалгарууллаа.

I байранд “Камер ашиглан Монгол дохионы хэлийг хөрвүүлэх нь”

  • Ч.Намуун-Эрдэнэ, Ч.Отгонхүү /МУИС, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим, Инженерчлэлийн сургууль/

II байранд “Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалсан нь”

  • Т.Батцэнгэл (Ph.D), дэд профессор /МУБИС, Тусгай хэрэгцээт боловсролын тэнхмийн эрхлэгч/

III байранд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх шинжилгээний ажил”

  • С.Цэрэндулам ахлагчтай баг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт/

IV байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”

  • Г.Жаргалмаа, Н.Болдмаа (Ph.D) /Хараат бус судалгааны хүрээлэн, Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургууль/ илтгэлүүд тус тус шалгарлаа. Мөн шаардлага хангасан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний өгүүллэгийн эмхтгэлд оруулж, хэвлүүлэн олны хүртээл болгох гэж байна.