Өнөөдөр ажиллах зах худалдааны төвүүд

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах өдөр юм. Тэгвэл өнөөдөр өдөр ихэнх зах худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллах ч "Нарантуул", "Дүнжингарав", "Баялаг-Ундраа", "Барс", "Бөмбөгөр" зэрэг зах амрана. Харин дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Үүнд: 

  • Мишээл экспо 09.00-19.00
  • Имарт хуваарийн дагуу ажиллана.
  • Баянзүрх зах худалдааны төв 10.00-19.00
  • Баянзүрх 2 худалдааны төв 10.00-19.00
  • Сандэй худалдааны төв 10.00-20.30
  • Гранд плаза 10.00-21.00
  • Сандэй 2 10.00-20.00
  • Улаанбаатар их дэлгүүр 10.00-21.00
  • Улсын их дэлгүүр 09.00-21.30
  • Амгалан захын махны тасаг 08.00-20.00
  • Амгалан захын барааны тасаг 10.00-20.00
  • Алтжин бөмбөгөр /шөнийн зах 10.00-22.00