Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ дэлхийн таван улсын чиглэлд иргэний агаарын тээврийн нислэгээ сэргээхээр болсноо мэдэгдлээ.
Эдгээр улсууд нь Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол багтаж байна. Ирэх сараас эхлэн Москва-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурав, Улаанбаатар болон Улаан-Үд, Эрхүү, Красноярскийн чиглэлд долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэхээр болжээ.
Цар тахал эхэлсний дараа агаарын хилээ хаагаад байсан ОХУ өнөөдрийн байдлаар дэлхийн 71 улсын чиглэлд зорчигч тээврийн нислэгээ сэргээгээд байна.