Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж буй ажлын хэсгийн мэдээллийг сонсоно

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдрийн  /2021.11.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

09.00 цагаас Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

  • Томилгооны сонсгол /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах/

10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 цагаас Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, экспорт, импортын асуудал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, үрийн хангамж, шинэчлэлийн талаар хяналт шалгалтын/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалтын/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалтын/

15.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

16.00 цагаас Түр хорооны хуралдаан: /Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/

  • Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсох