Бүргэдийн баярыг ирэх сарын 4, 5-нд зохион байгуулна

Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаанын нэг болох "Бүргэдийн баяр"-ыг ирэх арванхоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах аж.