ТЕГ:Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг хакердсан асуудлыг шалгаж байна

Монгол Улсын 2.3 сая иргэний дөрвөн сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан асуудлаар Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдаж байна. Дээрх хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ. 

raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн мэдээллүүд байгаа талаар мөн мэдээлсэн. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг байна. 

Дашрамд дурдахад, 2020 оны арванхоёрдугаар сард Хятадын төрийн дэмжлэгтэй APT хакерын бүлэглэл Монгол Улсын төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болох ABLE Software рүү халдсан талаар мэдэгдсэн байдаг.

ABLE Software-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, орон нутгийн хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа зэрэг 430 гаруй байгууллага ашигладаг юм.

Эх сурвалж:www.polit.mn