УОК, МҮБХ-ныхон хамтран шийдэлд хүрснээр

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр "Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдааныг цуцалсан тухай мэдэгдсэн олон нийтийн бухимдлыг хүргэсэн. Ингэхдээ "Ковид-19" халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүйн дээр УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүйн улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн үзэж барилдааныг цуцалсан гэх тайлбар хэлсэн. Тэгвэл өчигдөр 23 цагийн үед Улсын онцгой комисс, МҮБХ-ны удирдлагууд хамтран ажиллах шийдвэрт хүрсэн тул бөхийн барилдааныг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахаар болжээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр 12 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх бөгөөд барилдааныг MҮОНТВ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулах юм.