СОНГУУЛЬ-2020: АН-аас нэр дэвшигчид тодорлоо

АH-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх 29 тойргийн 76 нэр дэвшигчээ тодруулж дууссанаа дөнгөж сая мэдээллээ. АН-ын ҮБХ-ны 15 дугаар хурал цахимаар болж, нэр дэвшигчдээ тодруулсан байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгийн хэлснээр нэр дэвшигчдийн 71.4 хувийг сайдаар, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй хүмүүс аж. Мөн нийт нэр дэвшигчдийн 50 орчим хувь нь залуучууд ажээ.

Архангай аймаг

  1. Н.Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
  2. П.Мөнхтулга /АН-ын ҮБХ-ны гишүүн/
  3. Д.Золжаргал /УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн, Ажлын албаны дарга/

Баян-Өлгий аймаг 

  1. Д.Мурат /УИХ-ын гишүүн/,
  2. Б.Бэйсэн /Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор,
  3. Р.Гажайв /Баян-Өлгий аймгийн Барилгачдын холбооны тэргүүн/ 

Баянхонгор аймаг

  1. Р.Ганбат /УИХ-ын гишүүн асан/,
  2. А.Адъяасүрэн /Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/,
  3. П.Нүрзэд /АН-ын нарийн бичгийн дарга/

Булган аймаг 

  1. Гал-Эрдэнэ
  2. Өсөхбаяр 

 Говь-Алтай аймаг

  1. Амгаланбаатар
  2. О.Батханд 

Дундговь, Говьсүмбэр аймаг

  1. Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/
  2. Л.Одсэр /Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан/

Дорнод аймаг

  1. Ж.Энхболд /Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгч/,
  2. П.Батчимэг /Г.Батхүү агсны дүү, Дорнод аймгийн АН-ын дарга/

Дорноговь 

  1. Ц.Жадамба /Мэдээлэл, Технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын дарга асан/,
  2. Д.Алтангэрэл 

Завхан аймаг

  1. З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/,
  2. Д.Батсайхан /Завхан аймгийн Засаг дарга/

Өвөрхангай аймаг

  1. О.Алтанэгэрэл /хуульч/,
  2. Б.Ганхөлөг /Г.Батхүү агсны хүү/,
  3. Ч.Даваабаяр /Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн/

 Өмнөговь аймаг  

  1. Б.Бадраа,
  2. Д.Бат-Эрдэнэ /“Ажнай” корпорацын Ерөнхийлөгч/  

Сүхбаатар аймаг

  1. Ж.Батсуурь /Сүхбаатар аймгийн Засаг дарга/
  2. Н.Ганибал /Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга/ 

Сэлэнгэ аймаг

  1. Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/
  2. Д.Үүрийнтуяа /Ерөнхийлөгчийн зөвлөх/
  3. С.Баярцогт /УИХ-ын гишүүн асан/

 Төв аймаг

  1. Д.Эрдэнэсувд
  2. Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн асан/
  3. Ц.Туваан /АН-ын дэд дарга/

Увс аймаг

  1. С.Жавхлан /УИХ-ын гишүүн/
  2. О.Цогтгэрэл /ТЭСО корпорацийн Ерөнхийлөгч/
  3. Д.Цэндсүрэн /Увс аймгийн Засаг дарга асан/

  Ховд аймаг

  1. Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/
  2. Н.Пунцаг /Автотээврийн үндэсний төвийн дарга асан/
  3. Ш.Адьшаа 

 Хөвсгөл аймаг

  1. Б.Баярмаа
  2. Д.Ганболд
  3. Ч.Батцогт 

Хэнтий аймаг

  1. Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга асан/
  2. Ж.Оюунбаатар
  3. Т.Пүрэвхатан 

 Дархан-Уул аймаг

  1. Н.Мөнхдаш
  2. Б.Бямбасайхан
  3. Д.Энхтуяа 

 Орхон аймаг

  1. О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/
  2. Д.Оросоо
  3. Ц.Батхуяг 

Багахангай,  Багануур, Налайх дүүрэг

  1. М.Энх-Амар
  2. Ц.Алтанцэцэг

Баянзүрх дүүрэг

  1. З.Энхболд /АН-ын даргын ахлах зөвлөх/
  2. Т.Батцогт

Баянзүрх дүүрэг

  1. Ц.Одонтунгалаг
  2. Д.Пүрэвдаваа /Баянзүрх дүүргийн Засаг дарга асан/
  3. Ж.Баясгалан /Жүжигчин/ 

 Сүхбаатар дүүрэг

  1. Р.Амаржаргал /УИХ-ын гишүүн асан/
  2. С.Эрдэнэболд /Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч/
  3. Э.Долгион /"Bloomberg" телевизийн гүйцэтгэх захирал/ 

Чингэлтэй дүүрэг

  1. Ц.Баатархүү /АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
  2. Г.Уянга /УИХ-ын гишүүн асан/
  3. Р.Булгамаа /Хуульч/

  Баянгол дүүрэг

  1. С.Эрдэнэ /АН-ын дарга, УИХ-ын гишүүн/
  2. С.Одонтуяа /Баянгол дүүргийн Засаг дарга/
  3. Д.Батцогт 

 Сонгинохайрхан дүүрэг

  1. Д.Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
  2. Б.Пунсалмаа

Сонгинохайрхан дүүрэг

  1. О.Магнай /АН-ын нарийн бичгийн дарга/
  2. П.Цэцэгмаа
  3. Г.Очирбат 

Хан-Уул дүүрэг

  1. Т.Энхсайхан
  2. Б.Түвшин
  3. Ч.Өнөрбаяр