Н.Алтанхуяг бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Энэ үеэр тэрбээр “С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай мэдээллийг олон нийтэд өнгөрсөн жил цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байна" гэлээ. 

Тэрбээр сонгуульд зориулж мөрийн хөтөлбөрөө боловсруулаагүй гэнэ. Харин улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйлээ тусгасан аж. Үүнд нь шударга бусын хонгилыг нураах ажил багтсан талаар ч онцолсон.